Бүх хичээл
145 хичээл, 16 бүлэг. Бүлгийн нэр дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.
Одоо ба өнгөрсөн цаг
Present and past · Unit 1–6
Одоо үргэлжлэх цаг (I am doing)
Present continuous (I am doing)
Яг одоо, эсвэл яг энэ үед үргэлжилж байгаа, дуусаагүй үйлдлийг илэрхийлнэ. Монголоор "…ж/ч байна" гэсэн утга.
8 дасгал
Энгийн одоо цаг (I do)
Present simple (I do)
Ерөнхий үнэн, байнга давтагддаг зуршил, хуваарь зэргийг илэрхийлнэ. Монголоор "…дэг/даг" гэсэн утга.
8 дасгал
Present continuous ба present simple 1
Present continuous and present simple 1 (I am doing and I do)
Аль нэгийг сонгох гол зарчим: түр зуурын, дуусаагүй үйлдэл → continuous. Ерөнхий, байнгын, давтагддаг → simple.
8 дасгал
Present continuous ба present simple 2 — state verbs
Present continuous and present simple 2 (I am doing and I do)
Зарим үйл үг (like, know, want, believe…) үйлдэл биш, БАЙДАЛ илэрхийлдэг тул continuous хэлбэрт ордоггүй. Гэхдээ утга нь өөрчлөгдвөл continuous болно.
9 дасгал
Энгийн өнгөрсөн цаг (I did)
Past simple (I did)
Өнгөрсөн тодорхой үед эхэлж дууссан үйлдэл. Ихэвчлэн yesterday, last week, in 2010, ago зэрэг цагийн үгтэй хамт.
8 дасгал
Өнгөрсөн үргэлжлэх цаг (I was doing)
Past continuous (I was doing)
Өнгөрсөн тодорхой агшинд ҮРГЭЛЖИЛЖ байсан үйлдэл. Ихэвчлэн past simple-тэй хамт: урт үйлдлийг богино үйлдэл тасалдаг.
8 дасгал
Present perfect ба өнгөрсөн цаг
Present perfect and past · Unit 7–18
Present perfect 1 (I have done)
Present perfect 1 (I have done)
Өнгөрсөнд болсон үйлдэл ОДООД нөлөөлж байгааг илэрхийлнэ. Хэзээ болсныг хэлдэггүй — үр дүн нь чухал.
8 дасгал
Present perfect 2 — амьдралын туршлага
Present perfect 2 (I have done)
Одоо хүртэлх хугацаанд (амьдралын туршид, өнөөдөр, энэ долоо хоногт) хэдэн удаа юу болсныг ярихад хэрэглэнэ.
8 дасгал
Present perfect continuous (I have been doing)
Present perfect continuous (I have been doing)
Өнгөрсөнд эхэлж ОДОО ХҮРТЭЛ үргэлжилж байгаа (эсвэл дөнгөж дууссан) үйлдэл. Гол нь ҮЙЛДЭЛ ӨӨРӨӨ, түүний үргэлжилсэн хугацаа.
7 дасгал
Present perfect continuous ба simple-ийн ялгаа
Present perfect continuous and simple (I have been doing and I have done)
Continuous = үйлдлийн ЯВЦ, үргэлжлэх хугацаа чухал. Simple = үйлдлийн ҮР ДҮН, дууссан байдал, тоо хэмжээ чухал.
7 дасгал
How long have you (been) …?
How long have you (been) …?
Одоо ч үргэлжилж байгаа байдлын хугацааг ярихад present perfect хэрэглэнэ — present simple биш. Монгол сурагчдын хамгийн их алддаг хэсэг.
6 дасгал
For ба since. When …? ба How long …?
For and since. When …? and How long …?
for = хугацааны УРТ (for three years). since = ЭХЭЛСЭН ЦАГ (since 2020). Энэ хоёрыг андуурах нь маш түгээмэл.
8 дасгал
Present perfect ба past simple 1
Present perfect and past 1 (I have done and I did)
Тодорхой өнгөрсөн цаг заасан эсвэл ойлгогдож байвал past simple. Хэзээ болсон нь чухал биш, одоотой холбоотой бол present perfect.
7 дасгал
Present perfect ба past simple 2
Present perfect and past 2 (I have done and I did)
Мөнөөх ялгааг гүнзгийрүүлж, present perfect хэрэглэх боломжгүй тохиолдлуудыг тодруулна. Америк англи хэлэнд past simple илүү их хэрэглэгддэг.
7 дасгал
Past perfect (I had done) — өнгөрсний өмнөх
Past perfect (I had done)
Өнгөрсөн хоёр үйлдлийн ЭХНИЙХИЙГ илэрхийлнэ. "Өмнө нь аль хэдийн болчихсон байсан" гэсэн утга.
6 дасгал
Past perfect continuous (I had been doing)
Past perfect continuous (I had been doing)
Өнгөрсөн тодорхой агшин хүртэл ҮРГЭЛЖИЛЖ байсан үйлдэл. Present perfect continuous-ийн өнгөрсөн хувилбар.
6 дасгал
Have got ба have
Have got and have
Эзэмших, харилцаа, өвчний тухайд have ба have got хоёулаа болно. Гэхдээ үйлдэл (have breakfast) илэрхийлэхэд have got хэрэглэхгүй.
6 дасгал
Used to (do) — өмнө нь …даг байсан
Used to (do)
Өмнө нь тогтмол хийдэг байсан, ОДОО хийхээ больсон зүйлийг илэрхийлнэ. Монголоор "…даг байсан (одоо биш)".
6 дасгал
Ирээдүй цаг
Future · Unit 19–25
Одоо цагаар ирээдүйг илэрхийлэх
Present tenses (I am doing / I do) for the future
Англи хэлэнд ирээдүйг илэрхийлэхэд одоо цагийг маш их хэрэглэдэг. Present continuous = хувийн төлөвлөгөө. Present simple = хуваарь.
6 дасгал
(I'm) going to (do) — төлөвлөж байгаа
(I'm) going to (do)
Аль хэдийн шийдсэн санаа, эсвэл одоогийн нөхцөл байдлаас харагдаж байгаа зүйлийг илэрхийлнэ.
6 дасгал
Will/shall 1 — ярьж байхдаа шийдэх
Will/shall 1
will нь ярьж байх үедээ гаргасан шийдвэр, санал, амлалт, татгалзал зэрэгт хэрэглэгдэнэ. Бүх биед ижил хэлбэртэй.
6 дасгал
Will/shall 2 — таамаглал
Will/shall 2
will нь ирээдүйн талаарх бодол, таамаг, мэдэлгэ илэрхийлнэ. I think / probably / I’m sure зэрэгтэй хамт байнга хэрэглэгдэнэ.
6 дасгал
I will ба I'm going to — ялгаа
I will and I'm going to
Шийдвэрийг ХЭЗЭЭ гаргасан нь гол ялгаа. Ярьж байхдаа → will. Урьдчилан → going to. Таамаглалд: нотолгоотой → going to, бодол → will.
6 дасгал
Will be doing ба will have done
Will be doing and will have done
Future continuous = ирээдүйн тодорхой агшинд явагдаж байх үйлдэл. Future perfect = ирээдүйн тодорхой цагаас өмнө дуусах үйлдэл.
6 дасгал
When I do / When I've done. When ба if
When I do / When I've done. When and if
when, if, while, before, after, as soon as, until-ийн дараа ирээдүйн утгатай ч WILL ХЭРЭГЛЭХГҮЙ — present tense орно.
7 дасгал
Модаль үйл үг
Modal verbs · Unit 26–37
Can, could ба (be) able to
Can, could and (be) able to
Чадвар, боломжийг илэрхийлнэ. can = одоо, could = өнгөрсөн ерөнхий чадвар, be able to = бусад цагт.
7 дасгал
Could (do) ба could have (done)
Could (do) and could have (done)
could = одоо/ирээдүйд боломжтой байх, эсвэл өнгөрсний чадвар. could have done = өнгөрсөнд боломжтой байсан ч хийгээгүй.
6 дасгал
Must ба can't — дүгнэлт
Must and can't
Нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийхэд хэрэглэнэ. must = "заавал ийм байх ёстой". can’t = "байх боломжгүй".
6 дасгал
May ба might 1 — магадлал
May and might 1
Ямар нэг зүйл болох магадлалтай гэдгийг илэрхийлнэ. may ба might хоёрын утгын ялгаа бараг байхгүй.
6 дасгал
May ба might 2 — нэмэлт хэрэглээ
May and might 2
may/might be doing (яг одоо байж магадгүй), might as well (өөр сонголт байхгүй тул), may/might зөвшөөрөл асуух.
6 дасгал
Have to ба must — үүрэг
Have to and must
Хоёулаа "заавал хийх ёстой" гэсэн утга. must нь ярьж байгаа хүний бодол, have to нь гаднаас тулгасан дүрэм.
7 дасгал
Must, mustn't, needn't
Must, mustn't, needn't
mustn’t = хориотой (хийж болохгүй). needn’t / don’t have to = шаардлагагүй (хийхгүй байж болно). Энэ хоёрыг андуурч болохгүй!
6 дасгал
Should 1 — зөвлөгөө
Should 1
Зөвлөгөө, санал, зөв гэж бодож байгаа зүйлээ илэрхийлнэ. must-аас сул, "…вал зүгээр/дээр" гэсэн утга.
7 дасгал
Should 2 — subjunctive ба онцгой хэрэглээ
Should 2
suggest, insist, demand зэрэг үйл үгийн дараа, мөн It’s important that … бүтэц, If … should … нөхцөлд хэрэглэнэ.
6 дасгал
Had better. It's time …
Had better. It's time …
had better = яг одоо ингэвэл дээр (эс бөгөөс асуудал болно). It's time + past simple = аль хэдийн ийм болох цаг болсон.
6 дасгал
Would — олон талт хэрэглээ
Would
Төсөөлөл (I would love to), өнгөрсний зуршил (We would go every summer), эелдэг хүсэлт, will-ийн өнгөрсөн хэлбэр.
6 дасгал
Хүсэлт, санал, зөвшөөрөл, урилга
Can/Could/Would you …? (Requests, offers, permission, invitations)
Өдөр тутмын харилцаанд хэрэгтэй эелдэг хэллэгүүд. Хэн юу хийхийг асуухаас хамаараад өөр өөр бүтэц хэрэглэнэ.
6 дасгал
Нөхцөл ба хүсэл
If and wish · Unit 38–41
If I do … ба If I did … (Type 1 ба Type 2)
If I do … and If I did …
If I do = бодит, болох магадлалтай нөхцөл. If I did = бодит бус, төсөөллийн нөхцөл. Хэлбэр нь өнгөрсөн ч утга нь одоо/ирээдүй.
7 дасгал
If I knew … / I wish I knew … (одоогийн харамсал)
If I knew … I wish I knew …
Одоогийн бодит байдалд харамсаж, өөр байгаасай гэж хүсэх. wish + past simple = одоо ийм биш нь харамсалтай.
6 дасгал
If I had known … / I wish I had known … (Type 3)
If I had known … I wish I had known …
ӨНГӨРСӨН явдал өөр байсан бол юу болох байсан. Аль хэдийн өөрчлөх боломжгүй тул харамсал илэрхийлнэ.
6 дасгал
Wish — бүх хэрэглээ
Wish
wish-ийн бүх хэлбэрийг нэгтгэн үзнэ: одоо, өнгөрсөн, зан авир өөрчлөх, мөн албан ёсны сайн хүсэл илэрхийлэх.
6 дасгал
Идэвхгүй хэв
Passive · Unit 42–46
Идэвхгүй хэв 1 (is done / was done)
Passive 1 (is done / was done)
Үйлдлийг хэн хийсэн нь чухал биш, эсвэл мэдэгдэхгүй үед хэрэглэнэ. Обьект нь өгүүлэгдэхүүн болно.
7 дасгал
Идэвхгүй хэв 2 (be done / been done / being done)
Passive 2 (be done / been done / being done)
Infinitive, perfect, continuous хэлбэрүүд дэх passive. Modal, perfect, continuous цагуудтай хэрхэн нийлдгийг үзнэ.
7 дасгал
Идэвхгүй хэв 3 — хоёр обьекттой үйл үг
Passive 3
give, offer, send, tell, pay зэрэг хоёр обьекттой үйл үг хоёр өөр passive өгүүлбэр үүсгэж чадна.
7 дасгал
It is said that … / He is said to … / He is supposed to …
It is said that … He is said to … He is supposed to …
Хүмүүс ярьж байгаа, гэхдээ баталгаагүй мэдээллийг дамжуулах бүтэц. Мэдээ, албан бичигт маш их тохиолдоно.
6 дасгал
Have something done — өөр хүнээр хийлгэх
Have something done
Өөрөө биш, өөр хүнээр (ихэвчлэн мэргэжлийн хүнээр) ямар нэг зүйл хийлгэхийг илэрхийлнэ.
6 дасгал
Шууд бус яриа
Reported speech · Unit 47–48
Шууд бус яриа 1 (He said that …)
Reported speech 1 (He said that …)
Хэн нэгний хэлсэн үгийг дамжуулан хэлэхэд цаг нэг алхам ухарна (backshift). Мөн төлөөний үг, цаг хугацааны үг өөрчлөгдөнө.
6 дасгал
Шууд бус яриа 2 — тушаал, хүсэлт, асуулт
Reported speech 2
Тушаал, хүсэлтийг tell/ask somebody to do хэлбэрээр, асуултыг үгийн дараалал өөрчилж дамжуулна.
7 дасгал
Асуулт ба туслах үйл үг
Questions and auxiliary verbs · Unit 49–52
Асуулт 1 — үндсэн бүтэц
Questions 1
Англи хэлний асуултад туслах үйл үг өгүүлэгдэхүүний өмнө гарна. Гэхдээ өгүүлэгдэхүүнийг асуувал дараалал өөрчлөгдөхгүй.
6 дасгал
Асуулт 2 — шууд бус асуулт
Questions 2 (Do you know where …? / He asked me where …)
Асуулт өөр өгүүлбэрийн дотор орвол үгийн дараалал ЭНГИЙН болно. Do/does/did алга болно.
6 дасгал
Туслах үйл үг. I think so / I hope so
Auxiliary verbs (have/do/can etc.) I think so / I hope so
Давталтаас зайлсхийхийн тулд туслах үйл үгээр орлуулна. So do I / Neither do I / I think so зэрэг хариултын хэлбэрүүд.
7 дасгал
Question tag (do you? isn’t it? гэх мэт)
Question tags (do you? isn't it? etc.)
Өгүүлбэрийн төгсгөлд нэмэгддэг богино асуулт. Батлах өгүүлбэрт үгүйсгэсэн tag, үгүйсгэсэн өгүүлбэрт батлах tag орно.
7 дасгал
-ing ба infinitive
-ing and the infinitive · Unit 53–68
Үйл үг + -ing
Verb + -ing (enjoy doing / stop doing etc.)
Зарим үйл үгийн дараа заавал -ing хэлбэр орно. Эдгээрийг жагсаалтаар цээжлэх шаардлагатай.
7 дасгал
Үйл үг + to …
Verb + to … (decide to … / forget to … etc.)
Зарим үйл үгийн дараа заавал to + үйл үг орно. Эдгээрийг мөн цээжлэх шаардлагатай.
7 дасгал
Үйл үг (+ обьект) + to …
Verb (+ object) + to … (I want you to … etc.)
want, ask, tell, expect зэрэг үйл үгийн дараа "хэн" гэдгийг зааж, дараа нь to + үйл үг орно.
7 дасгал
Үйл үг + -ing эсвэл to … 1 (утга өөрчлөгддөг)
Verb + -ing or to … 1 (remember/regret etc.)
remember, forget, regret, go on, stop зэрэг үйл үг -ing болон to-ийн аль нэгийг авахдаа УТГА нь өөрчлөгдөнө.
7 дасгал
Үйл үг + -ing эсвэл to … 2 (try / need / help)
Verb + -ing or to … 2 (try/need/help)
try, need, help зэрэг үйл үгийн хоёр хэлбэрийн утгын ялгаа. need doing нь passive утгатай.
6 дасгал
Үйл үг + -ing эсвэл to … 3 (like / would like)
Verb + -ing or to … 3 (like / would like etc.)
like, love, hate, prefer нь -ing болон to хоёуланг авна. Гэхдээ would like / would love нь ЗӨВХӨН to авна.
6 дасгал
Prefer ба would rather
Prefer and would rather
Аль нэгийг илүү сонгох. prefer нь ерөнхий дуршил, would rather нь тодорхой нөхцөлд сонголт.
6 дасгал
Угтвар үг + -ing
Preposition (in/for/about etc.) + -ing
Угтвар үгийн дараа үйл үг орвол ҮРГЭЛЖ -ing хэлбэртэй байна. Энэ бол ямар ч онцгой тохиолдолгүй дүрэм.
7 дасгал
Be/get used to — дасах
Be/get used to something (I’m used to …)
be used to = дассан. get used to = дасаж байна. Дараа нь нэр үг эсвэл -ing орно. used to do-той андуурч болохгүй!
6 дасгал
Үйл үг + угтвар үг + -ing
Verb + preposition + -ing (succeed in -ing / accuse somebody of -ing)
Олон үйл үг тодорхой угтвар үгтэй хамт хэрэглэгддэг. Тэр угтвар үгийн дараа заавал -ing орно.
7 дасгал
Тогтсон хэллэг + -ing
Expressions + -ing
It’s no use …, There’s no point in …, It’s worth …, have difficulty … зэрэг тогтсон хэллэгийн дараа -ing орно.
7 дасгал
To …, for … ба so that … (зорилго)
To …, for … and so that … (purpose)
Зорилгыг илэрхийлэх гурван арга. to + үйл үг, for + нэр үг, so that + өгүүлбэр.
6 дасгал
Тэмдэг нэр + to …
Adjective + to …
It’s easy to …, I’m happy to …, It’s kind of you to … зэрэг бүтцүүд. Мөн the first/next … to do, sure/likely to do.
6 дасгал
afraid to do ба afraid of -ing
To … (afraid to do) and preposition + -ing (afraid of -ing)
afraid, interested, sorry зэрэг тэмдэг нэр to болон угтвар үг + -ing хоёуланг авдаг ба утга нь өөр.
6 дасгал
See somebody do ба see somebody doing
See somebody do and see somebody doing
Мэдрэхүйн үйл үгийн дараа to ОРОХГҮЙ. do = бүхэлд нь харсан, doing = дунд нь харсан.
6 дасгал
-ing гишүүн өгүүлбэр
-ing clauses (Feeling tired, I went to bed early.)
Хоёр өгүүлбэрийг -ing ашиглан нэгтгэнэ. Ижил үед болсон, эсвэл шалтгаан илэрхийлнэ. Бичгийн хэлэнд түгээмэл.
6 дасгал
Артикль ба нэр үг
Articles and nouns · Unit 69–81
Тоологдох ба тоологдохгүй нэр үг 1
Countable and uncountable 1
Монгол хэлэнд байхгүй ойлголт. Тоологдох нэр үг олон тоо болно (a book / books), тоологдохгүй нь болдоггүй (water, music).
7 дасгал
Тоологдох ба тоологдохгүй 2 — утга өөрчлөгддөг
Countable and uncountable 2
Зарим нэр үг утгаасаа хамааран тоологдох ба тоологдохгүй хоёуланд ордог. Тэр үед утга нь өөрчлөгдөнө.
7 дасгал
Тоологдох нэр үг + a/an ба some
Countable nouns with a/an and some
Тоологдох нэр үг ганц тоонд ЗААВАЛ тодорхойлогчтой байна: a/an, the, my, this гэх мэт. Артиклгүй орж болохгүй.
7 дасгал
A/an ба the
A/an and the
a/an = сонсогч мэдэхгүй, анх дурдаж байна. the = сонсогч аль болохыг мэдэж байна.
6 дасгал
The 1 — ганц байдаг зүйлс
The 1
Дэлхийд ганц байдаг зүйл, нөхцөл байдлаас ойлгогдох зүйл, мөн cinema/theatre/radio зэрэгт the орно.
6 дасгал
The 2 (school / the school гэх мэт)
The 2 (school / the school etc.)
Зорилгоор нь ярьвал артиклгүй (go to school = сурахаар), барилга гэж ярьвал the (go to the school = барилга руу).
6 дасгал
The 3 (children / the children)
The 3 (children / the children)
Ерөнхийдөө ярьж байвал артиклгүй. Тодорхой бүлгийг заавал the.
6 дасгал
The 4 — төрөл зүйл, хөгжмийн зэмсэг, the + тэмдэг нэр
The 4 (the giraffe / the telephone / the piano etc., the + adjective)
the + ганц тоо = бүхэл төрөл зүйл. Хөгжмийн зэмсэгт the. the + тэмдэг нэр = бүлэг хүмүүс.
6 дасгал
Нэр томьёо + the (1)
Names with and without the 1
Хүн, хот, улсын нэрэнд ихэвчлэн the орохгүй. Гэхдээ олон тоотой, эсвэл "Republic/Kingdom/States" гэсэн үгтэй бол the орно.
6 дасгал
Нэр томьёо + the (2)
Names with and without the 2
Гол, далай, зочид буудал, сонин, музейд the орно. Дэлгүүр, ресторан, сүм, нисэх буудалд орохгүй.
6 дасгал
Ганц ба олон тоо
Singular and plural
Олон тооны онцгой хэлбэрүүд, мөн хэлбэрээрээ олон тоо боловч ганц тоонд тооцогддог үгс.
7 дасгал
Нэр үг + нэр үг
Noun + noun (a tennis ball / a headache)
Хоёр нэр үг нийлж нэг ойлголт үүсгэнэ. Эхний нэр үг тодотгол болох ба ихэвчлэн ГАНЦ тоотой.
6 дасгал
-'s ба of … — эзэмшил
-'s (your sister's name) and of … (the name of the book)
Хүн, амьтанд -'s хэрэглэнэ. Амьгүй зүйлд of … илүү тохиромжтой.
6 дасгал
Төлөөний үг ба тодорхойлогч
Pronouns and determiners · Unit 82–91
Myself/yourself/themselves — эргэх төлөөний үг
Myself/yourself/themselves etc.
Үйлдэл өөрөө рүүгээ буцаж байгааг илэрхийлнэ. Мөн онцлон тэмдэглэхэд хэрэглэнэ.
7 дасгал
A friend of mine. My own house. On my own
A friend of mine. My own house. On my own / by myself
a friend of mine = миний нэг найз. my own = өөрийн гэсэн. on my own / by myself = ганцаараа.
6 дасгал
There … ба it …
There … and it …
there = ямар нэг зүйл ОРШИН БАЙНА гэдгийг танилцуулах. it = аль хэдийн мэдэгдэж байгаа зүйлийг заах.
7 дасгал
Some ба any
Some and any
some = батлах өгүүлбэрт. any = үгүйсгэх ба асуултад. Гэхдээ онцгой тохиолдлууд бий.
7 дасгал
No/none/any. Nothing/nobody
No/none/any. Nothing/nobody etc.
no + нэр үг, none (нэр үггүй), not … any. Англи хэлэнд ХОС ҮГҮЙСГЭЛ байхгүй.
6 дасгал
Much, many, little, few, a lot, plenty
Much, many, little, few, a lot, plenty
Тоо хэмжээ илэрхийлэх үгс. Тоологдох ба тоологдохгүй нэр үгэнд өөр өөр үг хэрэглэнэ.
7 дасгал
All/all of, most/most of, no/none of
All / all of. Most / most of. No / none of etc.
Ерөнхий утгад "of" ОРОХГҮЙ. Тодорхой бүлгийг заавал "of the/my/these" орно.
6 дасгал
Both, neither, either
Both / both of, neither / neither of, either / either of
Хоёр зүйлийн тухай. both = хоёулаа, neither = хоёул нь ч биш, either = аль нэг нь.
7 дасгал
All, every ба whole
All, every and whole
all + олон тоо, every + ганц тоо, whole = бүхэл. Гурвуулаа "бүх" гэсэн утгатай ч бүтэц нь өөр.
7 дасгал
Each ба every
Each and every
Хоёулаа "тус бүр" гэсэн утгатай. each = тус тусад нь, цөөн тоо. every = бүгдийг нэгтгэж, олон тоо.
6 дасгал
Тодотгол гишүүн өгүүлбэр
Relative clauses · Unit 92–97
Тодотгол гишүүн өгүүлбэр 1: who/that/which
Relative clauses 1: clauses with who/that/which
Нэр үгийг тодотгож, аль нэгийг нь заана. who = хүн, which = юм, that = хоёуланд нь.
6 дасгал
Тодотгол 2: who/that/which орхиж болох үе
Relative clauses 2: clauses with and without who/that/which
Тодотгол доторх subject нь өөр байвал relative pronoun-ыг ОРХИЖ болно. Subject нь өөрөө байвал орхиж БОЛОХГҮЙ.
6 дасгал
Тодотгол 3: whose / whom / where
Relative clauses 3: whose/whom/where
whose = эзэмшил, whom = object (албан), where = газар. Мөн when, why хэрэглэгддэг.
6 дасгал
Тодотгол 4: нэмэлт мэдээллийн өгүүлбэр (1)
Relative clauses 4: extra information clauses (1)
Таслалтай тодотгол нь зөвхөн НЭМЭЛТ мэдээлэл өгнө. Таслалгүй нь аль болохыг ЗААНА.
6 дасгал
Тодотгол 5: нэмэлт мэдээллийн өгүүлбэр (2)
Relative clauses 5: extra information clauses (2)
Бүхэл өгүүлбэрийг тодотгох which, мөн some of whom / most of which гэх мэт нарийн бүтцүүд.
6 дасгал
-ing ба -ed тодотгол
-ing and -ed clauses (the woman talking to Tom, the boy injured in the accident)
Relative clause-ыг богиносгож -ing (идэвхтэй) эсвэл -ed/V3 (идэвхгүй) хэлбэрээр илэрхийлж болно.
6 дасгал
Тэмдэг нэр ба дайвар үг
Adjectives and adverbs · Unit 98–112
-ing ба -ed төгсгөлтэй тэмдэг нэр
Adjectives ending in -ing and -ed (boring/bored etc.)
-ing = шалтгаан (юм ямар байна), -ed = мэдрэмж (хүн яаж мэдэрч байна). Монгол сурагчдын байнга алддаг хэсэг.
7 дасгал
Тэмдэг нэрийн дараалал ба be/look-ийн дараа
Adjectives: a nice new house, you look tired
Олон тэмдэг нэр байвал тогтсон дараалалтай. Мөн look, feel, seem, taste зэрэг үйл үгийн дараа тэмдэг нэр орно (дайвар үг биш).
7 дасгал
Тэмдэг нэр ба дайвар үг 1 (quick/quickly)
Adjectives and adverbs 1 (quick/quickly)
Тэмдэг нэр нэр үгийг тодотгоно. Дайвар үг үйл үг, тэмдэг нэр, өөр дайвар үгийг тодотгоно.
7 дасгал
Тэмдэг нэр ба дайвар үг 2 (fast/late, hard/hardly)
Adjectives and adverbs 2 (well/fast/late, hard/hardly)
Зарим үг тэмдэг нэр, дайвар үг хоёуланд нь ижил хэлбэртэй. hard/hardly, late/lately нь огт өөр утгатай.
7 дасгал
So ба such
So and such
so + тэмдэг нэр/дайвар үг. such + (a) + нэр үг. Хоёулаа "тийм их, ийм" гэсэн утгатай.
7 дасгал
Enough ба too
Enough and too
enough = хангалттай (тэмдэг нэрийн ДАРАА, нэр үгийн ӨМНӨ). too = хэтэрхий (сөрөг утга).
7 дасгал
Quite, pretty, rather, fairly
Quite, pretty, rather and fairly
Бүгд "нэлээд, харьцангуй" гэсэн утгатай ч хүч, өнгө аяс нь өөр. rather нь ихэвчлэн сөрөг өнгөтэй.
6 дасгал
Харьцуулах зэрэг 1
Comparison 1 (cheaper, more expensive etc.)
Богино үгэнд -er, урт үгэнд more. Дүрмийн бус хэлбэрүүд: good → better, bad → worse.
7 дасгал
Харьцуулах зэрэг 2 — хүчлэх ба тусгай бүтэц
Comparison 2 (much better / any better / better and better / the sooner the better)
much/far/a lot + comparative = хамаагүй илүү. better and better = улам сайжирч байна. the … the … = …байх тусам.
6 дасгал
Харьцуулах зэрэг 3 (as … as / than)
Comparison 3 (as … as / than)
as … as = адилхан. not as … as = …шиг биш. than-ийн дараах төлөөний үгийн хэлбэрт анхаарна.
6 дасгал
Хамгийн дээд зэрэг (superlative)
Superlatives (the longest, the most enjoyable etc.)
Гурав ба түүнээс дээш зүйлээс хамгийн … гэдгийг илэрхийлнэ. the + -est эсвэл the most.
7 дасгал
Үгийн дараалал 1: үйл үг + обьект; газар ба цаг
Word order 1: verb + object; place and time
Англи хэлэнд үйл үг ба обьектыг САЛГАЖ болохгүй. Дараалал: үйл үг + обьект + газар + цаг.
6 дасгал
Үгийн дараалал 2: дайвар үгийн байрлал
Word order 2: adverbs with the verb
always, never, often, already зэрэг дайвар үг үндсэн үйл үгийн ӨМНӨ, be үйл үгийн ДАРАА орно.
6 дасгал
Still, yet, already. Any more / no longer
Still, yet and already. Any more / any longer / no longer
still = одоо ч, yet = хараахан (үгүйсгэл/асуулт), already = аль хэдийн. no longer / not any more = цаашид үгүй.
6 дасгал
Even — бүр
Even
Гэнэтийн, гайхмаар зүйлийг онцолно. "бүр, тэр байтугай" гэсэн утга. Comparative-ийг хүчлэхэд ч хэрэглэнэ.
6 дасгал
Холбоос ба угтвар үг
Conjunctions and prepositions · Unit 113–120
Although / though / even though. In spite of / despite
Although / though / even though. In spite of / despite
Бүгд "хэдийгээр" гэсэн утгатай. Гэхдээ although-ийн дараа ӨГҮҮЛБЭР, in spite of-ийн дараа НЭР ҮГ орно.
6 дасгал
In case — болзошгүй тохиолдолд
In case
Ямар нэг зүйл болж мэдэх тул урьдчилан бэлдэх. Монголоор "…болвол яана гээд, …тохиолдолд".
6 дасгал
Unless. As long as. Provided/providing
Unless. As long as. Provided/providing
unless = if … not. as long as / provided that = зөвхөн … болзолтойгоор.
6 дасгал
As — үед, тул
As (As I walked along the street … / As I was hungry …)
as нь хоёр гол утгатай: 1) …байх үед (цаг), 2) …тул (шалтгаан). Мөн "…хэмээх" гэсэн утгатай.
6 дасгал
Like ба as
Like and as
like + нэр үг (адилхан, гэхдээ биш). as + өгүүлбэр, эсвэл as + мэргэжил (үнэхээр тийм).
6 дасгал
As if / as though / like
As if / as though / like
"…мэт, …юм шиг" гэсэн утга. Бодит бус зүйлийг илэрхийлэхэд past хэлбэр хэрэглэнэ.
6 дасгал
For, during ба while
For, during and while
for + хугацааны урт. during + нэр үг (хэзээ). while + өгүүлбэр (хэзээ).
7 дасгал
By ба until. By the time …
By and until. By the time …
by = …гэхэд (тодорхой цагаас өмнө). until = …хүртэл (үргэлжлэх хугацаа).
6 дасгал
Угтвар үг
Prepositions · Unit 121–136
At/on/in — цаг хугацаа
At/on/in (time)
at = тодорхой цаг цэг. on = өдөр, огноо. in = урт хугацаа (сар, жил, улирал).
7 дасгал
On time / in time. At the end / in the end
On time and in time. At the end and in the end
on time = цагтаа (товлосон цагт). in time = амжиж. at the end = төгсгөлд. in the end = эцэст нь.
6 дасгал
In/at/on — байрлал 1
In/at/on (position) 1
in = дотор (гурван хэмжээст). at = цэг, байршил. on = гадаргуу дээр.
7 дасгал
In/at/on — байрлал 2
In/at/on (position) 2
Барилга, унаа, арга хэмжээ зэрэг онцгой тохиолдлууд. in the picture, on the page гэх мэт.
7 дасгал
In/at/on — байрлал 3
In/at/on (position) 3
Барилгын нэр, хаяг, хот суурин, арын онцгой хэрэглээ. at school / in school гэх мэт.
7 дасгал
To/at/in/into — чиглэл ба байрлал
To/at/in/into
to = чиглэл (хөдөлгөөн). at/in = байрлал (хөдөлгөөнгүй). into = дотогш орох.
7 дасгал
In/at/on — бусад хэрэглээ
In/at/on (other uses)
Байрлал, цаг хугацаанаас бусад тогтсон хэллэгүүд: in cash, on holiday, at the age of гэх мэт.
7 дасгал
By — олон талт угтвар үг
By
by = 1) хийсэн хүн (passive), 2) арга хэрэгсэл, 3) хажууд, 4) …гэхэд, 5) хэмжээгээр.
7 дасгал
Нэр үг + угтвар үг
Noun + preposition (reason for, cause of etc.)
Зарим нэр үгийн дараа тогтсон угтвар үг орно. Монгол хэлнээс шууд орчуулж болохгүй — цээжлэх шаардлагатай.
7 дасгал
Тэмдэг нэр + угтвар үг 1
Adjective + preposition 1
Тэмдэг нэр бүр тодорхой угтвар үгтэй. Сэтгэл хөдлөл, хандлагыг илэрхийлэх хосууд.
7 дасгал
Тэмдэг нэр + угтвар үг 2
Adjective + preposition 2
Ялгаа, хамаарал, хариуцлага илэрхийлэх тэмдэг нэрүүд: different from, similar to, responsible for гэх мэт.
7 дасгал
Үйл үг + угтвар үг 1: to ба at
Verb + preposition 1: to and at
Зарим үйл үг to, зарим нь at авна. Утга нь эрс өөрчлөгдөх тохиолдол бий (shout to / shout at).
7 дасгал
Үйл үг + угтвар үг 2: about/for/of/after
Verb + preposition 2: about/for/of/after
talk about, wait for, look after, ask for гэх мэт өдөр тутмын хэрэглээний хослолууд.
7 дасгал
Үйл үг + угтвар үг 3: about ба of
Verb + preposition 3: about and of
about ба of-ийн нарийн ялгаа. dream about/of, hear about/of, think about/of, remind of.
7 дасгал
Үйл үг + угтвар үг 4: of/for/from/on
Verb + preposition 4: of/for/from/on
accuse of, suspect of, blame for, suffer from, depend on гэх мэт хослолууд.
7 дасгал
Үйл үг + угтвар үг 5: in/into/with/to/on
Verb + preposition 5: in/into/with/to/on
believe in, crash into, provide with, happen to, congratulate on гэх мэт сүүлийн бүлэг хослолууд.
7 дасгал
Хэлц үйл үг
Phrasal verbs · Unit 137–145
Хэлц үйл үг 1: Танилцуулга
Phrasal verbs 1: Introduction
Үйл үг + жижиг үг (in, out, up, down…) нийлж шинэ утга үүсгэнэ. Ярианы англи хэлний зүрх.
6 дасгал
Хэлц үйл үг 2: in/out
Phrasal verbs 2: in/out
in = дотогш, орох. out = гадагш, гарах. Мөн бөглөх (fill in), олж мэдэх (find out) гэх мэт утгууд.
6 дасгал
Хэлц үйл үг 3: out
Phrasal verbs 3: out
out-ийн нэмэлт утгууд: бүрэн дуусгах, олж мэдэх, түгээх, гэрлээ унтраах.
6 дасгал
Хэлц үйл үг 4: on/off (1)
Phrasal verbs 4: on/off (1)
on/off нь тээвэр, хувцас, техник хэрэгсэлтэй холбоотой үндсэн утгууд.
6 дасгал
Хэлц үйл үг 5: on/off (2)
Phrasal verbs 5: on/off (2)
on = үргэлжлэх. off = зогсоох, цуцлах, орхиж явах.
6 дасгал
Хэлц үйл үг 6: up/down
Phrasal verbs 6: up/down
up = дээш, өсөх. down = доош, буурах, бичих, эвдрэх.
7 дасгал
Хэлц үйл үг 7: up (1)
Phrasal verbs 7: up (1)
up-ийн нэмэлт утгууд: дуусах/зогсоох (give up), бий болгох (set up), цуглуулах (save up).
6 дасгал
Хэлц үйл үг 8: up (2)
Phrasal verbs 8: up (2)
Хүнтэй холбоотой up: catch up, make up, look up to, put up with гэх мэт.
6 дасгал
Хэлц үйл үг 9: away/back
Phrasal verbs 9: away/back
away = хол явах, алга болох. back = буцах, эргэх.
6 дасгал