137🚀 Хэлц үйл үг

Хэлц үйл үг 1: Танилцуулга

Phrasal verbs 1: Introduction

Үйл үг + жижиг үг (in, out, up, down…) нийлж шинэ утга үүсгэнэ. Ярианы англи хэлний зүрх.

Товч дүгнэлт

  • Бүтэц: verb + particle (get up, turn off, look after)
  • Утга нь шууд орчуулгаас өөр байж болно
  • Обьект нь төлөөний үг бол ДУНДУУР орно: turn it off (✗ turn off it)
  • Заримд нь обьект байхгүй (get up, break down)

Хэлц үйл үг гэж юу вэ?

What is a phrasal verb?

Үйл үг ба жижиг үг (particle) нийлж НЭГ утга үүсгэнэ. Заримдаа утга нь ойлгомжтой, заримдаа огт өөр.

  • She got on the bus. (шууд утга — суух)

    Тэр автобусанд суусан.

  • How are you getting on? (хэлц утга — яаж байна)

    Чи яаж байна?

  • Turn off the light. (унтраах)

    Гэрлийг унтраа.

  • The plane took off. (хөөрөх)

    Онгоц хөөрсөн.

Обьектын байрлал

Word order with objects

Нэр үг бол хоёр байранд орж болно. Гэхдээ ТӨЛӨӨНИЙ ҮГ бол заавал ДУНДУУР орно.

  • Turn off the light. = Turn the light off.

    Гэрлийг унтраа.

  • Turn it off. (✗ Turn off it)

    Түүнийг унтраа.

  • I picked up my brother. = I picked my brother up.

  • I picked him up. (✗ I picked up him)

    Би түүнийг авчирсан.

Салдаггүй хэлц үйл үг

Inseparable phrasal verbs

Зарим хэлц үйл үгийн particle-ыг САЛГАЖ болохгүй — обьект үргэлж дараа нь орно.

  • Look after the children. / Look after them. (✗ look them after)

    Хүүхдүүдийг хар.

  • I ran into an old friend. (✗ ran an old friend into)

    Би хуучин найзтайгаа тааралдсан.

  • She takes after her mother.

    Тэр ээж рүүгээ татсан.

Хамгийн түгээмэл хэлц үйл үгс

  • get up — босох
  • wake up — сэрэх
  • turn on / off — асаах / унтраах
  • put on / take off — өмсөх / тайлах
  • look for — хайх
  • look after — асрах
  • find out — олж мэдэх
  • give up — орхих, бууж өгөх
  • go on — үргэлжлүүлэх
  • come back — буцаж ирэх
  • grow up — өсөх
  • pick up — авах, авчрах

Толь бичиг ашиглах

Хэлц үйл үгийн утгыг таах гэж оролдохоос илүү контекстээс сурч, жишээ өгүүлбэрээр цээжлэх нь үр дүнтэй.

Дасгал

6 даалгавар

Алдааг зас.

1

Please turn off it.

Алдаа засах
2

Can you look them after tonight?

Алдаа засах

Тохирох particle-аар нөхнө үү.

3

I usually get ___ at 7 o’clock.

Нөхөх
4

Could you turn ___ the TV? I can’t hear it.

Нөхөх
5

She gave ___ smoking last year.

Нөхөх
6

I need to find ___ what time the train leaves.

Нөхөх

Холбоотой хичээл